Би Монгол Хүн Танин Мэдэхүйн 5-р тэмцээн (Бүртгэл)
November 22 @ 10:00 am - 5:00 pm
$19
🇲🇳БИ МОНГОЛ ХҮН –Танин мэдэхүйн V тэмцээн 🇲🇳
Вашингтон ДС орчимд амьдарч буй дунд болон ахлах ангийн хүүхдүүдэд Монгол хэл, түүх, соёл, өв уламжлалаа илүү сайн танин мэдэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү тэмцээнд хүүхдүүдээ оролцуулахыг эцэг эхчүүд та бүхэнд уриалж байна.
“БИ МОНГОЛ ХҮН” тэмцээн нь хүүхдүүдэд зөвхөн мэдлэгээ сорих төдийгүй:
✨ Монгол хэл, түүх, соёлоо илүү гүнзгий танин мэдэх
✨ Мэдлэг, оюун ухаанаа сорих
✨ Шинэ найз нөхөдтэй болох
✨ Багаар ажиллах, хамтран суралцах чадвараа хөгжүүлэх сайхан боломж юм.
📅 2026 оны 11-р сарын 22, Ням гараг
⏰ 10:00 AM – 5:00 PM
📍 6601 Little River Turnpike, Alexandria, VA 22312
💵 Бүртгэлийн хураамж: $10
👉 Бүртгэл: Бүртгэлийн хураамжаа энд дарж төлсний дараа доорх формыг бөглөн бүртгүүлэнэ үү.
Хилийн чанадад өсөж буй хүүхдүүддээ “Би Монгол хүн” гэдгээрээ бахархах мэдрэмж, Монгол орноо танин мэдэх хүсэл, эх хэл соёлоо хайрлах сэтгэлийг хамтдаа өвлүүлье. 🇲🇳❤️
Хамтран ажиллаж-Хамтдаа хөгжицгөөе!
