Loading Events

« All Events

  • This event has passed.

Annual Fundraising Day

October 25 @ 5:00 pm - 10:00 pm

“WE Together” Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийг Дэмжих Төвөөс зохион байгуулж буй энэхүү онцгой хандивын арга хэмжээнд та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг халуун дотноор урьж байна.

Энэ өдөр бид хүүхэд, залуучууд, гэр бүл, олон нийтэд зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөтөлбөрүүдээ танилцуулж, бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, сайн дурынхан, дэмжигчидтэйгээ уулзан, ирээдүйн зорилго, мөрөөдлөө хуваалцах болно.

Та бүхний оролцоо, инээмсэглэл, дэмжлэг бүр бидний хувьд үнэтэй.  Хамтдаа нэгэн сайхан өдрийг өнгөрүүлж, хүүхэд бүрт илүү их боломж, гэр бүл бүрт илүү их дэмжлэг, нийгэмдээ илүү их итгэл найдварыг бүтээцгээе!

 Аз жаргалтай гэр бүл – Хүчирхэг нийгмийн үндэс. 

☀️ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР — OPEN HOUSE
🕙 10:00 AM – 3:00 PM

Манай төвийн үйл ажиллагаа, одоо хэрэгжиж буй болон шинээр бий болох гэж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, найрсаг баг хамт олон, өсвөрийн сайн дурынхан болон хүүхдүүдийн бүтээлч санал санаачилгаар хэрэгжүүлж буй ажлууд, тэдний амжилт, оролцоотой танилцах боломжтой.

Мөн энэ өглөөний үйл ажиллагааны үеэр нийгэм, олон нийтийн төлөө цаг заваа зориулан ажиллаж, өв соёлоо тээж, түгээн дэлгэрүүлж яваа ахлах сургуулийн сурагчдыг онцлон, урамшуулах болно.

Гэр бүлээрээ хүрэлцэн ирж, шинэ хүмүүстэй танилцан, халуун дулаан уур амьсгал дунд сайхан дурсамж бүтээгээрэй.

🌙 ОРОЙН ХӨТӨЛБӨР — FUNDRAISING NIGHT
🕔 5:00 PM – 10:00 PM | ТАСАЛБАР $60

Оройн хөтөлбөрт манай гайхалтай бүсгүйчүүдийн сэтгэл шингээн бэлтгэсэн амтат оройн зоог, уянгалаг дуу хөгжим, бүжиг, raffle prizes болон бусад сонирхолтой хөтөлбөрүүд багтана.

Та бүхнийг инээд хөөр, хөгжим, сайхан яриа, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Та бүхний оролцоо, дэмжлэг хүүхэд, залуучууд, гэр бүлүүдийн амьдралд бодит өөрчлөлт авчрахад тусална.

Таны өгсөн сэтгэлийн өргөл илүү олон хөтөлбөр хэрэгжүүлэх, илүү олон гэр бүлд хүрч ажиллах, хүүхэд бүрийн авьяас, боломжийг дэмжихэд зориулагдана.

📅 2026.10.25 | Sunday
📍 6601 Little River Turnpike, Alexandria, VA 22312

Хамтдаа илүү ихийг бүтээж, гэр бүлүүдээ дэмжин, хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэн, нийгмээ хүчирхэгжүүлье.

Оройн Fundraising Night арга хэмжээний тасалбараа эндээс авна уу:

https://www.zeffy.com/…/strengthen-our-community

Details

Date:
October 25
Time:
5:00 pm - 10:00 pm